Захирлын мэндчилгээ

Техник технологийн эрин болсон өнөө үед шинжлэх ухааны ололт амжилтуудыг орон нутагтаа
нэвтрүүлж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүнээр үйлчилнэ
гэдэг бол хамгийн том амжилт билээ.

Бид энэхүү зарчмыг үйл ажиллагаандаа гол зарчим болгон ажилласаны үр дүнд орон нутагт
өөрийн гэсэн нэр хүндтэй компани болсон гэж үздэг. Анх 2006 онд компьютерийн засвар
үйлчилгээний газраар  үйл ажиллагаа явуулж эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар
компьютерийн худалдааны дэлгүүр, засварын газартай тогтмол үйл ажиллагаа явуулдаг компани
болж өргөжсөн байна. 

Манай компани  нь дэлхийд алдартай Dell, Canon, HP, NEC, Acer, Apple, Lenovo, Samsung, IBM,
Panasonic, RAD, Oracle, Cisco, D-Link, Intel зэрэг фирмийн албан ёсны төлөөлөгчийн  орон нутаг
дахь борлуулагчаар ажилладаг юм. 

Тус компани нь мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарт томооохон хөрөнгө оруулалт
хийн өөрийн бизнесийн хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны технологийн
чиглэлээр тэргүүлэгч дараах компаниудтай хамтран ажилладаг билээ.

Бидний ажлыг өндрөөр үнэлж Увс аймгийн 2012 оны шилдэг бизнесмен, МХАҮТ дэргэдэх Монголын Хүнсний Худалдаа, Үйлдвэр Эрхлэгдийн Өрсөлдөх Чадварыг Судлах Төвөөс 2014, 2015 оны Топ Стандарт компианаар өргөмжилж байсан.

Бид нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулах үүднээс цаашид шинэ үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.

Бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг эрхэм харилцагч түншүүд болон бидний бүтээгдэхүүнийг байнга сонгон хэрэглэдэг нутгийн эрхэм хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье!