Компанийн танилцуулга

“Увссофт” ХХК нь 2009 онд байгуулагдсан. Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо электрон барааны “Эталон” дэлгүүр, “Эталон” компьютер засварын газар, зэргийг ажлуулж байна.

Эталон дэлгүүр

Дэлхийн алдартай Dell, Acer, HP, Asus, Samsung, Epson брэндийн компьютер, принтер болон бүх төрлийн хор, хяналтын камер, мэргэжлийн болон сонирхогчийн зургийн аппарат, компьютерийн дагалдах хэрэгсэл худалдаалж байна.

Эталон компьютер засварын газар

“Эталон” компьютер засварын газар нь компьютерийн бүх төрлийн засвар үйлчилгээ хийхээс гадна принтерийн засвар, код гаргах, вирусын эсрэг програм болон програм хангамжийн худалдаа хийдэг.

нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд
  • 2009 онд “ХЗӨЧДТ” ТББ нь “УвсСофт” ХХК –тай хамтарч Мэрси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр Зүүнговь, Хяргас, Малчин, Баруунтуруун, Наранбулаг, Өлгий, Өмнөговь сумдуудад “Интернетийн хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулсан. /1,2 сая/
  • 2010 онд “ХЗӨЧДТ” ТББ нь Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Өсвөр үеийн сургалт мэдээллийн төв” төслийг хэрэгжүүлсэн. /5,4 сая/
  • 2010 онд “ХЗӨЧДТ” ТББ нь “УвсСофт” ХХК -тай хамтарч Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Маркетинг үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлсэн. /2,3 сая/
  • 2010-2011 онд “ХЗӨЧДТ” ТББ нь Мэрси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны норм, нормативт мониторинг хийх” төслийг “НДЭХөдөлгөөн” ТББ, “Өсвөр үе Ирээдүй Увс төв”, “Сайн тус” ТББ-тай хамтран Улаангом сумын 6 цэцэрлэг, Давст, Сагил, Түргэн, Тариалан сумдын цэцэрлэгүүдэд мониторинг хийсэн. /0,9 сая/
  • 2011 онд “ХЗӨЧДТ” ТББ нь Мэрси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр “Иргэдийн нөөц боломжинд тулгуурласан хөгжлийн төсөл”-ыг амжилттай хэрэгжүүлсэн. /3,2 сая/
  • 2013 онд “ХЗӨЧДТ” ТББ нь Мэрси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр “Цахим өргөдөл гомдлын систем” төслийг хэрэгжүүлж байна. /5,5 сая/
цахим систем хөгжүүлэЛТ

Мөн цахим систем хөгжүүлэх тал дээр анхаарч:

  • ЕБС-ын цахим систем
  • Цаг бүртгэлийн цахим систем
  • Хяналтын камерийн систем
  • Цахим өргөдөл гомдлын систем
  • Цахим удирдлагын систем зэргийг хэрэгжүүлж байна.
Мөн Голомт, ХАС, Төрийн банктай хамтран лизингийн үйлчилгээ үзүүлж байна.