Дэлхийн анхны нуман хэлбэртэй, уян утас LG G Flex

2013 оны сүүлчээс эхлэн удтал шуугиан тарьж, хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан дэлхийн анхны уян утас G Flex Монголын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэллээ. Хэрэглэгчдээрээ хөглөгдөж, хүсэл мөрөөдлийг бүтээгдэхүүндээ шингээдэг гэдгээрээ бусдаас ялгардаг LG брэнд энэхүү уян утасныхаа анхны санааг эмэгтэй хүнээс авч, загварын хувьд нумарсан хэлбэртэй, уян технологиор бүтээсэн аж. Ингэснээр хүний нүүрний хэлбэрт төгс зохицож, утсаар ярихад эвтэйхэн болсон төдийгүй энгийн хавтгай утастай харьцуулахад чих уруул хоорондын зайг илүү ойртуулснаар 3 дицибел хэмжээгээр дууны түвшин нэмэгдэж,  утсаараа илүү тод ярих боломж олгох юм.
Дэлхийн анхны нуман хэлбэртэй, уян утас Монголд6 инчийн HD OLED нуман дэлгэц нь дүрсийг илүү өргөн харуулж, кинонд дурлагсад болон гамерүүдэд амьд өнгө, жинхэнэ дугаралтыг мэдрүүлнэ.  Өдрийн турш дуртайгаа киногоо үзэж, тоглоомоо тоглосон ч дуусахааргүй өндөр хүчин чадалтай баттерейг хэрэглэгчиддээ зориулж бүтээжээ.

G Flex нь хамгийн анхны “Өөрийгөө эдгээдэг” шинж чанартай ухаалаг утас юм. Уян, харимхай материалаар утасны гадаргууг хийснээр өдөр тутмын элэгдэл, хөнгөн зурагдалт үүсэхэд хэсэг хугацааны дараа өөрийгөө эмчилж,  өө сэвийг арилгах чадвартай болсон.
Энэхүү ухаалаг утасны загвар, дизайнд хувьсал хийсэн LG G Flex анхны уян утас нь нэг жилийн баталгаат хугацаатайгаар ITZone компанийн салбар дэлгүүрүүд болон үүрэн холбооны бүх операторуудаар худаалдагдах юм байна.

LG G Flex-ийн үзүүлэлт
– Chipset: 2.26 GHz Quad-Core Qualcomm® Snapdragon™ 800 (MSM 8974)
GPU: Adreno 330, 450MHz
– Display: 6-inch HD (1280 x 720), Curved P-OLED (Real RGB)
– Memory: 2GB LP DDR3 RAM / 32GB eMMc
– Camera: Rear 13.0MP / Front 2.1MP
– Battery: 3,500mAh (embedded)
– Operating System: Android Jelly Bean 4.2.2 upgradable to 4.3
– Size: 160.5 x 81.6 x 7.9 – 8.7mm
– Weight: 177g
– Network: LTE-A / LTE / HSPA+ / GSM
– Connectivity: BT 4.0 / USB 3.0 compatible / WiFi (802.11 a/b/g/n/ac) / NFC
– Color: Titan Silver
– Other: TDMB / Hi-Fi 24bit, 192kHz Playback

Таны халаасны фото лаборатори /LG Smart mobile printer/
Сонирхуулахад,  LG G Flex загвар нь Солонгос, Хонконг , Сингапур, АНУ, Европийн зарим улсууд зэрэг хэдхэн  улсуудад албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *