Дэсктоп компьютерийн эрин дэлгэцээр солигдож байна…

Та бүхэн кино, мэдээллийн хэрэгслүүдээс компьютерийн мэргэжилтнүүд маш олон дэлгэцийн хооронд шилжин, нэгэн зэрэг олон систем дээр ажиллаж байхыг харж байсан уу?

Тэгвэл өнөөдөр ийнхүү хэрэглэх хандлага эрчимтэй өсч, мэдээллийн технологийн зах зээлд өөрийн гэсэн шинэ түвшинг бий болгож байна.

Судалгаа: “Gartner”-аас гаргасан прогноз судалгаагаар дэлхийн мэдээллийн технологийн зах зээлд дэсктоп компьютерийн хэрэглээ буурч, нөүтбүүк таблетийн хэрэглээ улам бүр өсөх хандлагатай байна.
Gartner, Inc. 1979 онд үүсгэн байгуулагдсан ба дэлхийн 85 гаруй улсад 5700 гаруй гишүүн байгууллагатай, мэдээллийн технологийн салбарын судалгаа шинжилгээ, зөвлөгөө консалтингаар дэлхийд танигдсан олон улсын компани юм. > Хүмүүс гэр болон ажлын байрандаа нөүтбүүктаблет, тэр ч байтугай утсаа дэлгэцтэйгээ хослуулан хэрэглэж байна. Ийнхүү хэрэглэх нь бүтээмжийг нэмэгдүүлж, илүү хялбар, уян хатан байдлаар ажиллах боломжийг олгодог тул  суурин, нүсэр бүтэцтэй дэсктоп компьютерийн хэрэглээг бууруулсаар байгаа юм.

LG IPS ДЭЛГЭЦ vs  ХӨГЖИЛ
DUAL SMART ҮЙЛДЭЛ. Дэлгэцийг зөөврийн хоёр төхөөрөмжид (нөүтбүүк, гар утас) зэрэг холбож хоёр өөр мэдээллийг нэг дэлгэцэнд ухаалгаар үзүүлнэ.

SCREEN SHARING. Олон програмууд зэрэг ачааллаж, их хэмжээний хүснэгт, тоон мэдээлэлтэй ажилладаг мэргэжилтнүүдэд нөүтбүүк, мониторын хослол ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусална. Түүнчлэн хос  дэлгэц дээр ажиллах нь мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ажилдаа илүү төвлөрч ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм.

ЭМХ ЦЭГЦ. Тэжээлийн утсыг цэвэрхэн далдлах боломжтой болсноор ширээгээ эмх цэгцтэй, ажиллахад илүү тав тухтай байлгана. Шаардлагатай товчлуурууд нь дэлгэцийн доод буланд байрладаг тул асааж, унтраахдаа хурууныхаа  үзүүрийг хүргээд л болох юм байна.

 

CINEMA SCREEN. Дэлгэц нь “Кино Дэлгэцийн Технологи”-ийн  дагуу маш нимгэн, гоёмсог  нарийн хүрээтэй хийгдсэн. Ингэснээр Full HD киног дуу, дүрслэлийн өндөр түвшинд хүлээн авч үзэх боломжтой.

ӨНГӨ, ДҮРСЛЭЛ. LG дэлгэцийг дүрслэлийн бодит байдлыг эрхэмлэдэг хүмүүст зориулдаг байна. Дэлгэцийг удаан ширтэхэд нүд чилэх, зөвхөн тодохой өнцгөөс л бодит өнгө, дүрсийг харах гэх мэт асуудлуудыг мартаж, зөвхөн бодит өнгө, тав тухтай талаамжтай байдлыг мэдрэнэ.

MHL ХОЛБОЛТ. Ухаалаг утсаа цэнэглэж, гар утас дээрх  видео, тоглоомоо дуу дүрсний өндөр чанартайгаар дэлгэц дээрээс хүлээн авч үзэх боломжтой.

IPS ДЭЛГЭЦИЙН ТЕХНОЛОГИ. IPS серийн дэлгэцүүд нь бодит өнгийг хувиргахгүйгээр дүрслэлийн жинхэнэ гайхамшгийг үзүүлнэ. IPS матриц нь өнгөний хэмжээг тогтворжуулдаг тул аливаа дүрсийг бодит, байгалийн өнгөөр нь үзүүлдэг.

SMOOTH COLOR CHANGE БУЮУ ӨНГӨНИЙ ЖИГД СОЛБИЛЦОЛ. Адал явдалт, видео тоглоом, хөлбөмбөг, анимэшн зэрэг хурц тод хурдтай дүрслэл, график ихтэй видео үзэхэд дүрс дэлгэц тархааж, сарнидаг байсан бол IPS технологийн тусламжтай илүү тав тухыг мэдрэнэ.

СТЕРЕО ДУУ-БОДИТ МЭДРЭМЖ. Кино үзэж, тоглоом тоглохдоо гайхамшигтай дүрслэлийн хажуугаар дууг сонсож аудио дугаралтын чанарыг мэдрээрэй. Дэлгэцэнд суурилуулж өгсөн динамик спикер нь ямар ч хүчтэй спикерийг төгс орлох болно.

Ингээд та бүхнийг ч ажлын 8 цаг, өдрийн 1\3 цагийг ширтэж өнгөрөөдөг дэлгэцэээ сонгохдоо нүдийг бага ядрааж, өнгийг төгс харуулах технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *