ТӨСӨӨЛӨЛ БОДИТ БОЛНО ГЭДЭГТ ТА ИТГЭДЭГ ҮҮ?

Орчин үеийн хүн төрөлхтөнд түүнгүйгээр амьсгалах, амьдрах аргагүй болтлоо бидний биеийн ямар нэг хэсэг шиг болсон тийм нэгэн чухал хэрэглэгдэхүүн байдаг.

Бид түүнтэй дунджаар өдрийн 12-16 цагийг, жилийн 210 өдрийг тасралтгүйгээр хамт өнгөрүүлж байгаа нь найз нөхөд, хамаатан садан, хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлдэг цаг хугацаанаас ч хэд дахин илүү байна. Тэр бидний хүсэл, мөдөөдлийн бодит биелэл, дэлхий ертөнцтэй танилцах гүүр, өдөр тутмын харилцаа холбоогоо өрнүүлэх хэл, бусдад гайхуулах хувийн бахархал, хэн бүхнээс илүү дотны анд, үнэнч туслагч маань нэгэнт болжээ.

Хамтдаа хийхийг хүссэн бүхнээ төсөөлөөд, хүслээ шивнэхэд хангалттай. Учир нь яг одоо таны төсөөлөл бодит болох мөч ирээд байна.

Та утсаа харцаараа удирдаж, дотны хүмүүстэйгээ нүүр, нүүрээ  харж  ярилцан,  инээмсэглэх (cheeze) тэр мөчид л зураг авчхүссэн бүхнээ утсаараа удирдаж, ухаалаг утсан дээрээ бүхнийг хийхийг хүсээгүй гэж үү?

OPTIMUS G PRO

5.5” FULL HD  IPS DISPLAY

Илүү том, FULL HD IPS дэлгэцтэй. Энэхүү IPS нь өнгөний гаралтыг илүү амьд, бодит байлгадаг сүүлийн үед нэвтэрч буй дэлгэцийн шинэ технологи юм. Тиймээс утсаараа ч дэлхийн шилдэг кинонуудыг өргөн дэлгэц, кино театрт үзэж байгаа мэт бодит, тод дүрслэлтэйгээр үзэх боломжтой болж байна.

Мөн SMART VIDEO функцийн тусламжтай утасны дэлгэцээ харцаараа удирдана. Хэрэв таны нүдний харц  дэлгэцээс холдох юм бол Smart Video yхаалгаар мэдэрч тоглуулж буй бичлэгээ автоматаар зогсооно. Харин эргээд дэлгэц рүү харцаа чиглүүлэхэд бичлэг зогссон хэсгээсээ эхлэн дахин тоглуулах болно.

 

13MP FULL HD CAMERA,  2.1 FULL HD FRONT-FACING CAMERA

Өндөр нягтаршилтай 3600 панарома зураг авч, явуут дундаа Full HD бичлэг хийж, бичлэг хийж байхдаа ч дүрсний чанарыг алдагдуулахгүйгээр зүүмлэх боломжтой.

 

Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн оптик технологи, дуут командаар зураг авах горимтой.

 

УНИВЕРСАЛ УДИРДЛАГА

G Pro нь өөр дээрээ iR(infrared ) бүхий  QuickRemote 2.0 тохируулгатай байдаг. QuickRemote 2.0 тохируулгыг асааснаар гар утаснаасаа л ТВ, хөгжим, төрөл бүрийн аудио тоглуулагчаа шууд удирдах боломжтой болно.

 

SNAPDRAGON 1.7GHz  QUAD CORE PROCESSOR

1.7GHz-ийн процессор нь утсан дээрээ олон үйлдэл зэрэг гүйцэтгэх боломжийг олгохоос гадна 2GB RAM  нь видео тоглоом, HD бичлэг зэрэг өндөр үзүүлэлт шаарддаг програм, аппликэйшн гацахгүй ажиллана.

 

НЭГЭН ЗЭРЭГ ХОЁР БИЧЛЭГ

G Pro-той байхад заримдаа яг л реалити шоунд оролцож байгаа мэт мэдрэмж төрдөг. Ямар нэгэн баяр ёслол, үйл явдлууд дээр бичлэг хийх хэн нэгэн хэрэгтэй, гэтэл тэр хүн ч бас бичлэгэнд ормоор байвал яах вэ?

Энэ асуудлыг G Pro шийдсэн байна. Урд болон хойд камеруудаар та нэгэн зэрэг бичлэгээ ч хийнэ, бичлэгэндээ ч орох болно.

 

ИЛҮҮ ДЭВШИЛТЭТ ХЭРЭГЛЭЭ

Бид дэлгэцээ хуваан байршуулж нэгэн зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг хийж яагаад болохгүй гэж. Тэгвэл QSlide 2.0 тохируулгатай тус загвар өөрийн ашиглаж буй гол цонхон дээр нэмээд 2 цонхыг давхар ашиглах боломжийг олгож байна.

 

ХӨГЖИЛТЭЙ БИЧЛЭГ

Заримдаа хөгжилдмөөр санагдах үе байдаг. Тэгвэл бичлэг хийхдээ тухайн сонгосон хүнийг тодорхой эффектүүдэд оруулан бичиж болно. Тухайлбал том ам, жижиг нүд, хавчигдсан царай гэх зэргээр хэнийг ч хувиргаж инээлгэнэ шүү.

 

ШИДЭТ ШЭЙР

Утаснаасаа телевиз, дэлгэц рүүгээ Смарт шэйр тохируулгаар хүссэн видео, тоглоомоо шэйрлэн илүү том дэлгэцээр бичлэгээ үзэх, тоглоомоо тоглох боломжтой.

ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАХ, ХҮЧИРХЭГ БАТТЕРЕЙ

Хүссэнээрээ ярь, ажилла, тогло, 3,140mAh баттерей юунд ч хангалттай хүрэлцэнэ. Ярианы горим дээр тасралтгүй 15 цаг 30 минут цэнэг барих чадалтай.

 

Ингээд төгс туслахтай холбоотой дараах видеог үзнэ үү.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *