HD Технологийн гайхамшгийг хэрхэн мэдрэх вэ?

Хэрэглэгчид техник, технологийн сvvлийн vеийн ололт амжилтыг эрэлхийлэн, шинэчлэл рvv тэмvvлэн хєгжиж буй энэ цаг vед Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд телевизийн системийн хєгжил тоон технологи рvv бvрэн гvйцэд шилжин орох болно гэж тодорхойлжээ. Vvнтэй холбогдуулан Монгол улсын засгийн газар, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газраас 2014 оны 7 сарын 31-ны 00 цагаас тоон технологид шилжин орно гэж мэдэгдсэн.

 

Тэгвэл тоон технологи гэж юу вэ? гэсэн асуулт хэрэглэгчдэд тєрєх нь лавтай. Тоон технологи гэдэг нь 2 тєрлєєр дамжуулагдах єргєн зурвасын мэдээлэл бєгєєд телевизийн сувгийг 576 пиксель нягтралаар дамжуулах дижитал болон єндєр нягтралын 1080 пикселээр дамжуулдаг HD технологи юм. Єнєєдєр Монгол улсад тоон технологиор vйлчилгээ хvргэх зорилготой хєрєнгє оруулалтаа тєлєвлєн ажиллаж буй телевизvvд дундаас “Монгол” телевиз анхлан HD форматаар нэвтрvvлгээ дамжуулж эхлэсэн бєгєєд тун удахгvй “Боловсрол суваг”, “Eagle”, “C1” телевизvvд HD форматаар нэвтрvvлгээ бэлтгэж энэ онд багтаан vзэгчдэд хvргэхээр ажиллаж байна. Дэлхийн нийтийн шилдэг гигант сувгууд болох спортын ESPN, танин мэдэхvйн Discovery, National Geographic, кино ертєнцийн HBO зэрэг сувгууд хэдийнэ HD форматаар нэвтрvvлгээ дамжуулж эхлээд байна.

Хэрэглэгчид хэрхэн тоон технологийг хvлээн авах вэ?
Яаж тоон технологийг хvлээн авах вэ? Шилдэг брэндийн HD vзvvлэлттэй шинэ зурагт авахад хангалттай юу? Бидний ашиглаж буй одоогийн кабелийн телевизээр дамжуулан хvлээн авч болох уу? зэрэг асуултууд уншигчдын маань толгойд эргэлдэж буй нь лавтай. Телевизийн сувгууд тоон технологид шилжсэнээр хэрэглэгч та одоогийн кабелийн телевизээрээ дамжуулан дижитал болон HD форматаар цацаж буй телевизийн хєтєлбєрvvдийг хvлээн авах боломжгvй бєгєєд та гэртээ HD vзvvлэлттэй зурагттай бол заавал дижитал кабелийн телевиз юм уу IPTV-ийг тавиулах шаардлагатай. Ингэснээр эдгээр телевизийн сувгийг дамжуулагчдаас SD болон НD SET TOP BOX гэсэн ухаалаг тєхєєрємжийг таны зурагттай холбон тавьж єгсєнєєр хэрэглэгч та тоон технологийг хvлээж авна. Цаашдаа телевиз vзэгч бид тоон технологийг SET TOP BOX хэмээх тєхєєрємжийн тусламжтайгаар авна гэсэн vг.

Єнєєдєр Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт тус тусын давуу талтай олон компаниуд vйлчилгээгээ SD болон HD SET TOP BOX-оор дамжуулан хvргэж байна. Vvнээс vvдэн HD болон SD SET TOP BOX гэж юу болох, онцлог ялгаа нь юу вэ? гэсэн асуулт мєн урган гарна.
SD SET TOP BOX нь зєвхєн дижитал сувгуудыг дамжуулах боломжтой бол HD SET TOP BOX нь дижитал болон HD форматаар цацаж буй бvх телевизийн сувгийг хvлээн авах боломжыг олгож буй давуу талтай. HD SET TOP BOX-ийн бусад онцлогийн талаар доор цухас дурьдвал:

•    Єндєр нягтралын HD буюу 720p, 1080i форматын телевизийн суваг болон контентыг хэрэглэгчдэд ямар нэгэн дvрсний уналтгvйгээр дамжуулж хvргэснээр бид Монголын болон гадаадын шилдэг сувгуудыг дуу, дvрсний гайхамшгаар хvлээн авна.
•    3D телевизийн суваг болон 3D уран сайханы кино, хєтєлбєр, тэмцээнийг vзvvлнэ
•    HD Set top box тєхєєрємжийн тусгай оролтууд руу Home theatrе-аа холбосноор таны гэр кино театр болно. Ингэснээр та зєвхєн DVD vзэхдээ Home theatrе-аа ашигладаг байсан бол одоо зурагт vзэж байхдаа ч Home theatrе-аараа єндєр чанарын дугаралтыг мэдрэх нь ээ.
•    Video on Demand буюу гэрээсээ видео контент тvрээслэн vзэх Видео сан vйлчилгээг ашиглах боломжтой.
•    Видео прокат гэр хоёрын хооронд нааш цааш явдаг vе ард хоцорч та телевизийн дэлгэц дээрээ гарч ирэх Видео санд байх HD болон 3D кино, контентын жагсаалтаас хvссэнээрээ сонгож захиалан vзэх
•    Сvvлийн 72 цагийн дотор гараад єнгєрсєн телевизийн нэвтрvvлгийг нєхєн vзэх, дуртай телевизийн нэвтрvvлгээ бичиж авах.
•    Vзэх дуртай нэвтрvvлэг, кино тань гараад єнгєрчихлєє гэж та харамсах хэрэггvй, тухайн нэвтрvvлэг гараад 72 цаг єнгєрєєгvй л бол хvссэн vедээ нєхєєд vзэж болно.

Сонголтоо хэрхэн зєв хийх вэ?
Тэгэхээр хэрхэн зєв сонголтоо хийх вэ? Яаж SD болон HD SET TOP BOX-ыг ялгаж худалдан авалт хийх вэ? Яаж худалдан авсан шилдэг брэндийн HD зурагтаа хvссэнээрээ ашиглах вэ? гэсэн ээлжит асуултуудад дараах хариултыг єгч байна.  Єнєєдрийн тvвшинд Монголын мэдээлэл харилцаа холбооны компаниудаас “Юнивишн” компанийн IPTV  vйлчилгээ л HD SET TOP BOX суурилуулж хэрэглэгчдэдээ vйлчилгээгээ хvргэж байна. Мєн та сонголтоо хийхдээ таны гэрт тавьж єгч буй эдгээр тєхєєрємж нь HD болон SD-ийн аль нь болохыг мєн ямар нэмэлт боломжуудтай эсэхийг заавал лавлах нь хэрэглэгч бидний хувьд чухал юм.

Хувьсан єєрчлєгдєж, эрчимтэй шинэчлэгдэж буй єнєєгийн нийгэмд хамгийн чухал нь болох бодит мэдээллийг соргогоор хvлээн авч, ирээдvй рvvгээ чиглэсэн ухаалаг сонголт хийх нь туйлын чухал бус гэж vv. Учир нь хэн хамгийн сайн мэдээлэлтэй нь хамгийн бага зардлыг гаргадаг шvv дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *